“Улаанбаатар Түншлэл-2020“ үзэсгэлэнг 45 дахь жилдээ зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-08-17 14:50:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүр болдог “Улаанбаатар Түншлэл-2020“ олон улсын үзэсгэлэнг 45 дахь жилдээ, 9 дүгээр сарын 24-27-нд "Мишээл Экспо"-д зохион байгуулна. 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, МҮХАҮТ хамтран зохиодог уг үзэсгэлэнг энэ жил Засгийн газраас 2020 оныг “Экспортыг нэмэгдүүлэх жил” болгон зарласантай уялдуулан зохиох аж. Мөн МҮХАҮТ-ын түүхэн 60 жилийн ойн хүрээнд болох гэж буйгаараа онцлог юм. 

Үзэсгэлэнгийн гол зорилго нь үндэсний  үйлдвэрлэл, үйлчилгээ,  брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах, олон улсын стандартад нийцсэн импортын бараа бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нэвтрүүлэх, зах зээлээ өргөжүүлэх, экспортыг дэмжих, шинэ зах зээлд гаргах, түншлэлийг бий болгох нөхцөл боломжийг бүрдүүлэх, бизнес эрхлэгчдээ дэмжин урамшуулахад оршино.


Энэ жилийн үзэсгэлэн худалдаа:

  • Барилга, барилгын материал, жижиг тоног төхөөрөмж,
  • Уул уурхайн ханган нийлүүлэлт, 
  • Мэдээллийн технологи,
  • Эмнэлэг, эрүүл мэндийн бүтээгдэхүүн,
  • Банк санхүүгийн болон бизнесийн зөвлөх үйлчилгээ,
  • Ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн
  • Хүнс, хүнсний бүтээгдэхүүн
  • Шинэ техник, технологи, инноваци гэсэн төрлүүдээр болно. 

Үзэсгэлэн, худалдаанд оролцох гадаад, дотоодын компани, ААН-үүдийг цахимаар бүртгэж, зохион байгуулагчтай гэрээ хийх аж. Бүртгэл 9 дүгээр сарын 20-ныг дуустал үргэлжлэх аж. 


Связанные новости