Пак Гын Хэ Монголын Ерөнхийлөгчтэй уулзана
ДЭЛХИЙН МЭДЭЭСӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ ирэх долоо хоногт Сөүл хотноо Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, хоёр талын харилцааны асуудлыг хэлэлцэнэ гэж Хөх ордон мэдэгджээ.
Ирэх пүрэв гарагт болох уулзалт нь Өмнөд Солонгос болон Монголын хувьд хоёр талын харилцааг өргөжүүлэх боломж юм гэж БНСУ-ын Ерөнхийлөгчийн ордны хэвлэлийн алба мэдэгдсэн байна.
Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж лхагва гарагт Сөүл хотод хүрэлцэн ирснээр БНСУ-д хийх түүний гурван өдрийн айлчлал эхлэх юм. Тэрбээр 2009 онд Ерөнхийлөгч болсноосоо хойш анх удаа БНСУ-д айлчлах гэж байна.
Монгол Улс улс төр, эдийн засаг, соёлын зэрэг олон салбарт томоохон амжилт олж энэ үед тус улсын Ерөнхийлөгчийн БНСУ-д хийх айлчлал нь хоёр талын харилцааг бэхжүүлэх боломж юм гэж Хөх ордны албан ёсны төлөөлөгч мэдэгдэв.
БНСУ, Монгол хоёр 1990 онд дипломат харилцаа тогтоосон байна.
Д.Нямтулга