"Ард Даатгал", "Ард Кредит ББСБ" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 19 ХК-ийн 38,434,407.41 төгрөгийн үнийн дүн бүхий 150.907 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 11 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 6 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Ард Даатгал" (AIC+6.39%) болон "Ард Кредит ББСБ" ХК (ADB+3.25%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ариг Гал" (EER-13.33%) болон "Бөөний Худалдаа" ХК (BHL-4.44%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.39 хувиар өсөж, 16543.86 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,508,150,181,916.23 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.