"Дархан Нэхий" ХК-ийн арилжааг түр зогсоов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-07-09 15:02:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж "Дархан нэхий" ХК-ийн үнэт цаасны арилжааг 7 дугаар сарын 9-нээс эхлэн түр зогсоов. 

Тус ХК энэ оны 3 дугаар сарын 21-ний хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн нэгж хувьцааг 1000 хуваахаар шийдвэрлэсэн юм. Энэ талаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлтийг СЗХ-нд хүргүүлсэн бөгөөд СЗХ-ны энэ оны 7 дугаар сарын 8-ны хурлаар дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Тиймээс СЗХ-ны улсын байцаагчийн 7-р сарын 8-ны 96 тоот албан шаардлагын дагуу "Дархан нэхий" ХК-ийн үнэт цаасны арилжааг түр зогсоохоор боллоо.   


Связанные новости