Экспортлогч нарт хямд зээл олгох төсөл боловсруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-07-09 13:40:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын холбооны ЕвроТанхим МҮХАҮТ хамтран манай улсын экспортод оролцогч үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч нарт зориулан "Монголын ЖДҮ эрхлэгчдэд зориулсан эскпортын санхүүжилт" судалгааны мэдээлэл, зөвлөмжийг танилцууллаа. 

Манай улсад Европын холбооноос "Монгол Улсын Худалдааг дэмжих" (ТРАМ)  төсөл хэрэгжиж буй юм. Энэ хүрээнд үйлдвэрлэгчдэд бага хүүтэй зээл олгох нь экспортыг дэмжих хамгийн том хөшүүрэг хэмээн үзэн, энэ боломжийг бүрдүүлэхийн тулд МҮХАҮТ-аас Монгол Улсын Худалдааг дэмжих төсөл (ТРАМ) болон ЕвроТанхимтай хамтран "Экспортын зээлийн баталгаа ба даатгалын тогтолцоог нэвтрүүлэх" төслийн ТЭЗҮ-г боловсруулж байгааг танилцууллаа.


Экспортын хямд зээлийг нэвтрүүлэх зорилтыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгуулж, энэхүү төсөлтэй уялдуулахад МҮХАҮТ анхаарч ажиллах болно гэдгээ Танхимын удирдлага илэрхийлжээ. Танилцуулгад оролцсон зарим бизнес эрхлэгч "Энэ бол ялангуяа ЖДҮ эрхлэгч, экспортод бараа бүтээгдэхүүнээ анхлан гаргах гэж буй монголчуудад маш хэрэгтэй шийдэл юм" хэмээн хүлээн авч буйгаа мөн илэрхийлэв.

Связанные новости