"Монгол Савхи", "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК-ийн ханш өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр I, II, III ангиллын 23 ХК-ийн 87.1 сая төгрөгийн үнийн дүн бүхий 181.269 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 6 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Монгол Савхи" (UYN+14.48%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN+14.44%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Багануур" (BAN-5.26%) болон "Ард Кредит ББСБ" ХК (ADB -3.69%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 үнэт цаасыг 100 мянган төгрөгөөр арилжив.
"TOP 20" индекс 0.95 хувиар өсөж, 16453.86 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,498,475,787,831.54 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.