Өнгөрсөн сард 2.3 тонн үнэт металл худалдан авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-07-07 11:40:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк 6 дугаар сард 2.3 тонн үнэт металл худалдан авлаа. Оны эхнээс өссөн дүнгээр нийт 10.8 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 4.8 тн-оор өссөн үзүүлэлт юм.  

Монголбанкны нийт худалдан авсан 10.8 тн үнэт металлын 

  • 9.1 тн нь алт, 
  • 1.7 тн нь цагаан мөнгө байна.

2020 оны 6 дугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 63.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 81.9 кг үнэт металл тус тус худалдан авчээ. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 565 кг үнэт металл худалдан авлаа. Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ өнгөрсөн сард 156,422.38  төгрөг байв.

2020 оны 4 дүгээр сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)



2018-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)



1990-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)


Связанные новости