Соломоны бүлэг арлууд живж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМХОНИАРА. /Prensa Latina /. Австралийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар далайн усны түвшин нэмэгдэж байгаатай холбоотойгоор Соломоны бүлэг арлуудаас 5 арал живж алга болсныг тогтоосон байна.
Эдгээр таван арлын оршин суугчдыг өөр бүлэг арлууд руу нүүлгэн шилжүүлсэн бөгөөд тэднийг "уур амьсгалын дүрвэгсэд" гэж нэрлэжээ.
Одоогоор хамгийн их сэтгэл түгшээсэн асуудал бол Соломоны бүлэг арлын зургаан арал нь далайн эргийн элэгдэж, далайн усны түвшин нэмэгдэж байгаагийн улмаас усан доогуур орж алга болоход тун ойрхон байгаа явдал юм.
Арлууд живж үгүй болж байгаа нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас байгаль дэлхий хэрхэн хувьсан өөрчлөгдөж буйн илрэл юм. Соломоны бүлэг арлуудад усны түвшин 7 мм-10 мм хүртэл хэмжээгээр ихэссэн болохыг тогтоожээ.
Уур амьсгалын өөрчлөлт нь эргэлт буцалтгүй үйл явц учраас дэлхий даяараа нүүрстөрөгчийн ялгарлыг нэн даруй бууруулах шаардлагатай гэдгийг сануулж буй хэрэг юм.
Эдгээр бүлэг арлуудын ихэнх арлуудад маш хүчтэй далайн давалгаа үүсч байгаа учраас улмаас засгийн газар оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, Чойсүл мужийн төв болох Таро-д шинээр хэд хэдэн суурин байгуулжээ.
Х.Сарнай