"Шарын Гол", "УИД" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 6 дугаар сарын 23-нд I, II, III ангиллын 24 ХК-ийн 50,289,862.37 төгрөгийн үнийн дүн бүхий 277.226 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 7 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 10 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 7 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Шарын Гол" (SHG+8.52%) болон "Улсын Их Дэлгүүр" ХК (UID+7.78%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Э-Транс Ложистикс" (ETR-6.62) болон "Дөрвөн-Уул" ХК (DRU-3.45%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.70 хувиар өсөж, 16116.66 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,444,152,329,002.11 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.