Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар 3819 хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-06-22 16:13:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаагаар нийт 6,299,384,619.4 төгрөгийн арилжаа хийв. 

Анхдагч зах зээлийн арилжаагаар "Бодь Даатгал" ХК-ийн 47 сая хувьцааг 5,318,225,672 төгрөгөөр худалдан авах захиалга ирснийг СЗХ- ноос анхдагч зах зээлийн арилжаа амжилттай болсонд тооцлоо.

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар: нийт 41 компанийн 4,409,090 ширхэг хувьцааг  597,634,527.40 төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар "Ард даатгал", "ЛэндМН ББСБ", "АПУ", "Бодь даатгал", "Говь" ХК-ийн хувьцаа идэвхтэй арилжив.

Хоёрдогч зах зээлийн арилжаанд "БиДиСек", "Бумбат-Алтай", "Райнос инвестмент ҮЦК", "Ард секюритиз", "Мирэ Эссет Секьюритис Монгол" зэрэг үнэт цаасны компаниуд идэвхтэй оролцлоо. 

Засгийн газрын хоёрдогч зах зээлийн арилжаагаар: нийт 3,819 ширхэг үнэт цаасыг 383,524,420 төгрөгөөр арилжив.

6 дугаар сарын 19-ний байдлаар зах зээлийн үнэлгээ 2,458,173,381,474.97 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 16203.99  нэгж болж өмнөх 7 хоногоос 0.81 хувиар өссөн үзүүлэлттэй байна.


Связанные новости