"Стандарт Ноос", "Хар Хорум Пропертийс" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 6 дугаар сарын 11-нд I, II, III ангиллын 25 ХК-ийн 42,366,215.25 төгрөгийн үнийн дүн бүхий 726.023 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 9 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Стандарт Ноос" (ALI+14.58%) болон "Хар Хорум Пропертийс" (AMT+12.73%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хар Тарвагатай" (TVT-6.52%) болон "Монос Хүнс" ХК (MFC-5.76%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.21 хувиар буурч 16014.46 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,441,615,826,279.75 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.