"Мандал Даатгал", "Ард санхүүгийн нэгдэл" ХК-ийн ханш их өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-05-20 16:38:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 5 дугаар сарын 20-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 20 ХК-ийн 275 сая төгрөгийн үнийн дүн бүхий 2.9 сая ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 3 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байв. 

Энэ өдөр "Мандал Даатгал" (MNDL+4.33%) болон "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD+0.60%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Базальт" (MBW-6.98%) болон "Стандарт проперти групп" ХК (BBD-4.08%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа

"TOP 20" индекс 0.4 хувиар буурч, 16162.07 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,423,901,641,476.59 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.  


Связанные новости