"Таван толгой", "Айтүүлс" ХК-ийн ханш их өсөлттэй байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 5 дугаар сарын 13-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 17 ХК-ийн 8.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий 89.166 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 8 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 5 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байв.
Энэ өдөр "Таван толгой" (TTL+4.63%) болон "Айтүүлс" ХК (ITLS+3.14%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Базальт" (MBW-4.55%) болон "Гермес центр" ХК (HRM-3.89%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.48 хувиар өсөж, 16414.1 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,444,737,077,917.83 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.