"Монгол Базальт", "Талх чихэр" ХК-ийн ханш хамгийн их өсөлттэй байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 5 дугаар сарын 12-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 19 ХК-ийн 283.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 5.5 сая ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 7 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 10 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байв.
Энэ өдөр "Монгол Базальт" (MBW+5.57%) болон "Талх чихэр" ХК (TCK+4.37%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Стандарт агрикалчер групп" (SOH-9.90%) болон "Ариг гал" ХК (EER-3.11%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.34 хувиар буурч, 16335.39 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,431,314,177,665.49 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.