Д.Трамп: АНУ руу цагаачлахыг түр хугацаагаар зогсооно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-04-21 14:49:29

ВАШИНГТОН. /CNN/. "АНУ руу цагаачлахыг түр хугацаагаар зогсоох зарлиг гаргана" гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гаргийн орой мэдэгджээ. АНУ коронавирусний цар тахлаас үүдэлтэй эрүүл мэнд, эдийн засгийн үр дагавартай тэмцэж байгаа юм.


"Үл үзэгдэгч дайсны довтлогоонд өртөж байгаа энэ үед ажлын байрыг хамгаалах үүднээс энэхүү арга хэмжээг хэрэгжүүлнэ" гэж Д.Трамп “Twitter” хуудсандаа нийтэлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч цагаачлалыг зогсоох ямар механизм ашиглах хийгээд уг арга хэмжээ хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байна.


CNN” суваг Ерөнхийлөгчийн мэдэгдлийн талаар Цагаан ордноос тодруулга авахыг эрмэлзэж байгаа ажээ. Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр АНУ-д халдвар авсан хүний тоо 780 мянга давж, 42 мянга гаруй хүн нас баржээ.

Связанные новости