Малын хулгайн гэмт хэрэг ихсэх хандлагатай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хишиг-Өндөр сумын цагдаагийн хэсгээс малын
хулгайн гэмт хэрэг ихсэх хандлагатай байгааг малчдад анхааруулсан байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр тус
сумын хил залгаа Бүрэгхангай сумын 1-р багт иргэдийн дөрвөн тооны
эр үхрийг хулгайлан, нядалсан хэрэг гарчээ.
Энэ оны эхний улиралд аймгийн хэмжээнд мал хулгайлах
гэмт хэрэг 30 бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6,2 хувиар буурсан ч малын хулгайн гэмт
хэрэг ихсэх төлөвтэй байх тул малчдыг мал сүргээ байнгын хариулгатай байлгаж хулгайн гэмт халдлагаас
хамгаалахыг Цагдаагийн байгууллага сэрэмжлүүлжээ.
Связанные новости

В Бурятском государственном университете официально открыт Центр монгольского языка и культуры
7 дня

Посол Канады в Монголии выразила готовность расширить сотрудничество в горнодобывающей отрасли
7 дня