"Хөвсгөл Алтан дуулга", “УИД”-ийн ханш өндөр өсөлттэй байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 4 дүгээр сарын 6-нд I,
II, III ангиллын 23 ХК-ийн 24.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий 214.633 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 9 ХК-ийн хувьцааны ханш өсөж,
9 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой
байлаа байна.
Энэ өдөр "Хөвсгөл алтан дуулга" (ADU+12.07%)
болон "Улсын их дэлгүүр" ХК (UID+8.08%)-ийн хувьцааны ханш хамгийн
өндөр өсөлттэй байсан бол "Таван толгой" (TTL-9.33%)
болон "УБ-БҮК" ХК (BUK-6.67%)-ийн хувьцаа хамгийн их
уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.28 хувиар
буурч 16864.26 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.461.211.312.317 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй
мэдээллийг Энд дарж үзнэ
үү.