“Талх чихэр”, “Мах Импекс” хувьцаа эзэмшигчдийн хурлаа цахимаар хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-04-06 10:51:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Талх Чихэр” ХК COVID-19”-ийн халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг цахимаар явуулах гэж байна. Энэ талаар гаргасан СЗХ-ны уриалга чиглэлийн дагуу тус компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 4-р сарын 20-ны 14 цагт  цахимаар явуулахаар шийдвэрлэжээ.

Хурлын дэлгэрэнгүй зар болон хуралд оролцох зааврыг  Энд дарж үзнэ үү. 

Мөн УОК болон СЗХ-ноос гаргасан зөвлөмжийн дагуу “Мах Импекс” ХК 4-р сарын 24-ний 14.00 цагт хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа онлайнаар хийж, цахимаар санал хураахаар болоод байна. Хурлын мэдэгдлийг  Энд дарж үзнэ үү. 


Связанные новости