Энэ өдөр 79.5 сая төгрөгийн хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 4 дүгээр сарын
2-нд I, II, III ангиллын 19 ХК-ийн 79.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий 460.233 ширхэг хувьцаа
арилжив. Үүнээс 8 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 10 ХК-ийн хувьцааны
ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байв.
Энэ өдөр "Хар хорум пропертийс" (AMT+6.57%) болон "Ард
санхүүгийн нэгдэл" ХК (AARD+3.37%)-ийн хувьцааны ханш хамгийн
өндөр өсөлттэй байсан бол "Хөвсгөл алтан дуулга" (ADU-10.77%)
болон "Монгол Базальт" ХК (MBW-9.48%)-ийн хувьцаа хамгийн
их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.49 хувиар буурч 16843.38
нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.476.405.098,131
төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.