АНУ-ын онгоцууд Өмнөд Хятадын тэнгист эргүүл хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-04-29 17:25:00

ТОКИО. /HNK/. Хятад улс маргаантай бүс нутагт хог булах ажиллагаа төлөвлөж байж магадгүй гэж сэжиглэж байгаа учраас АНУ-ын Агаарын цэргийн хүчний онгоцууд Филиппин дэх баазаасаа хөөрөн Өмнөд Хятадын тэнгис дээгүүр эргүүл хийж эхэлжээ.

Дөрөвдүгээр сарын 19-нд Филиппиний “Кларк” агаарын баазаас ХХ-60 нисдэг тэрэгнүүд болон А-10 Тандерболт сөнөөгч онгоцууд анхны нислэгээ хийлээ гэж Агаарын цэргийн хүчний штаб мэдэгджээ.

Эдгээр нисэх онгоцууд нь Скарбору Шоал орчим дахь олон улсын агаарын бүс буюу Лузон арлын баруун эргээс 200 орчим километр талбайг хамарсан бүсэд нислэг үйлдсэн ажээ.

Уг ажиллагаа нь хэдэн долоо хоног үргэлжлэхээр байна. 

Шоал орчим судалгааны ажил хийж байж магадгүй Хятадын хөлөг онгоцууд биднийг түгшээж байна гэж АНУ-ын засгийн газрын албаны хүн ярьжээ.

Тэрбээр "тус бүс нутагт Хятад улс хөрс нягтаршуулах ажил эхэлж байгаа эсэхийг АНУ анхааралтай ажигласаар байх болно" гэжээ.

Скарбору Шоал нь Филиппиний нутаг дэвсгэрийн "эдийн засгийн онцгой бүс” гэгддэг бөгөөд олон жилийн турш филиппинчүүд тус газар оронд загас агнуур эрхэлсээр ирсэн аж.

Филиппиний эрх баригчид Хятадын загас агнуурын хөлөг онгоцуудыг саатуулсны дараа буюу 2012 оноос эхлэн Хятад улсын хяналтад байгаа юм.

Х.Сарнай





 

Связанные новости