Хулгайгаар архи согтууруулах ундаа борлуулсан 9 дэлгүүрт хариуцлага тооцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комиссоос гаргасан архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглосон шийдвэрийг зөрчин хулгайгаар архи согтууруулах ундаа худалдан борлуулж байсан 9 дэлгүүрт хариуцлага тооцсон байна.
Дээрх дэлгүүрүүдийн архи согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрлийг 2 сар түдгэлзүүлсэн байна. Мөн олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тус аймагт гарсан зөрчилгүй тайван байсан байна. Харин Мөрөн суманд 3 дэлгүүр хулгайгаар согтууруулах ундаа худалдан борлуулж байсныг аймгийн Цагдаагийн газраас илрүүлсэн гэдгийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч О.Мөнхсайхан мэдээллээ.
Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
6 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
6 дня
Ulaanbaatar