Улаанбаатарт өдөртөө 0-2 хэм хүйтэн

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2020-03-06 07:27:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 7-нд баруун аймгуудын нутаг, төвийн  аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүчтэй салхитай байхыг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 3 дугаар сарын 6-ны 8 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр  хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд  5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.  Увс нуурын хотгор болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 хэм,  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, Алтайн өвөр говь, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутаар 3-8 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 0-2 хэм хүйтэн байна.

Связанные новости