Цаг оны баяр Цагаан сар
ТОЙМ
Дунд орны түүх эх сурвалжийн эцэг хэмээгддэг Сыма Цянийн "Түүхэн тэмдэглэл" номд тэмдэглэснээр монголчууд Цагаан сар буюу Цаг залах ёслолыг лавтай 2100 жилийн өмнө хийж байжээ. Магадгүй дэлхий дээр ийм олон жил тэмдэглэгдсэн баяр байхгүй байж мэдэх юм.
Цагаан сарын баярыг зарим улсад Хятадын шинэ жилтэй холбож ойлгох гээд байдаг. Өөрөөр хэлбэл, орос хэлтнүүдийн дунд "Китайский новый год" гэж ярьдаг. Түүнчлэн энэ баярыг намар хийдэг байснаа хожим хавар болгосон, Цагаан сар гэдэг нэр нь ямар учиртай зэрэг нь цэгц ойлголтгүй байна гэж болно. Харин үүнийг эх сурвалж судлаачид судалгаа муугийнх гэж үзэж байна.
Цагаан сар нь цагаан идээний буюу хоолны баяр мөн үү?
Цагаан гэдэг нь өнгө зүс биш юм бол юу болох вэ? гэдэгт эх сурвалж судлаачид хэрхэн тайлбарлаж буйг хүргэе ээ.
-Цагаан сар гэдэг үгийн цагаан гэдгийг өнгө зүс гэж андуурснаас үүдээд цагаан идээний баяр, цагаан хувцас өмсдөг баяр, бүх зүйл сүү шиг цагаан байх ёстой гэж мөн чанараасаа хазайн тайлбарлах болов. Хэрэв нэгдүгээр сарны зүс хоёрдугаар сарны зүснээс өөр бол яг адуу шиг манай өвөг дээдэс сарыг зүслэх байсан. Цагаан сар, шар сар, ногоон сар, хар сар, алаг сар гэх мэт. Адууг хээр, зээрд, алаг гэж зүсэлдэг шиг. Саранд ийм өөрчлөлт ордоггүй тул цагаан гэж сарыг хэзээ ч манай дээдэс зүслэхгүй. Учир нь тэд сахилгатай сэтгэдэг .
Цагаан сар нь цагаан идээний буюу хоолны баяр мөн үү?
Манай өвөг дээдэс мал аж ахуй эрхлэхээсээ урьд буюу одоогоос 8000 жилийн тэртээ аму тариалж байсан нь археологийн олдвороор хөдөлшгүй батлагдсан. Этүгэнд манай дээдэс 4000 жилийн урьд ирснээр тариалан аж ахуй, мал аж ахуй хоёр нь салжээ. Энэ нь хүмүүн төрөлхтний түүхэнд бий болсон хөдөлмөр хуваарилалтын түүхэн үйл болов. Түүхэн эх сурвалжуудыг судлахаар хоолны баяр гэсэн зүйл гарч ирэхгүй байна. Тэгэхээр Цагаан идээний баяр гэдэг нь оргүй зүйл болно.
Цагаан гэдэг нь өнгө зүс биш юм бол юу болох вэ?
Түүхэн эх сурвалжууд Хүн хэлийг шар тэнгисээс Каспийн тэнгис
хүртэл ижилссэнийг баталж байна. Цагаан
сарыг мал ахуйтнууд балар эртний үеэс тэмдэглэж иржээ. “Он болгоны анхны
сарнаар удирдагчид шаньюгийн
өргөөнд бага чуулганд ирж тахил өргөдөг” гэж Сыма Цяни НЭӨ I зуунд “Түүхэн тэмдэглэл” номдоо бичжээ. Тэгэхээр өнөөгийн алтайчууд, тувачууд
Цагаан сарыг хэрхэн нэрлэж буйг сонирхоцгооё.
Алтайчууд “Чага Байрам” буюу Цагийн баяр минь гэж өгүүлж байна. Тувачууд “Шага праздник” буюу цаг баяр гэж өгүүлж байна. Тэгэхээр “Цаг+аан” гэдэг үгийн цаг нь өнөөгийн хадан бичиг дэх “тэнгэр цаг” гэдгийн цаг болж байна. Харин +аан гэдэг нь юу болох вэ гэхээр, “цагаан” гэдэг нь изгүр буюу холбоо үг болох нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл, цаг он гэдэг үг засагдаагүй удсан тул цагаан болжээ. Бай гол гэдэг үг засагдаагүй удсан тул Байгаль болсон байдаг. Дай сун гэдэг үг засагдаагүй удсан тул дайсан болжээ. Ингээд Цагаан сарын шинийн нэгэн гэдэг нь Цаг он сарын шинийн нэгэн болж байна.
Цаг, он гэх хоёр үгийг монголчууд Цаг оныхоо баяраар хэрхэн хэрэглэж буйг тогтооцгооё!
Цагт тарган оров уу? Онд мэнд оров уу? гэж мэндлэхийн учир ийм юм байна.
Цагаалах буюу цагайлах гэдэг үгийн
эх утгыг сэрээцгээе. “Й” болон “З” нь хүн хэлэнд зармина /нутаг нутгийн онцлогоор дуудана сурв/. Цаг йалах буюу цаг залах гэсэн утга болно.
Өдгөө хүн үндэстэн монголчууд цаг залах буюу цаг йалах ёсыг цаг он сарын шинийн
нэгэнд, мөн талийгаачийг оршуулсны дараа түүний хойд цаг залах ёсыг хийнэ. Энэ
хоёр тохиолдолд идээ будаагаар цаг залдаг буюу цаг йалдаг. Адуу, үхэр, хонь
гаргаж идээ будаагаа галд өргөхийг тахилга гэнэ.
Цагаан гэсэн дуудлага болгон нь өнгө зүс заахгүй. Өдгөө монголчууд цагаачлах,
цагаачдын алба гэж өгүүлнэ. Энэ нь цагаан гэсэн зүстэй огт хамаагүй. Мянган
жилийн урьд бичигдсэн “Диван
Лугат” тольд 5826 цагай гэж ядуу хүнийг хэлж байна.
Тэгэхээр харийн цагаачид гэхээр харийн ядуу хүмүүс гэсэн эх утгатай болно.
Зэвсэгтэй ирэгсэд нь эзэн болдог гэдгийг бүү мартаарай. Цагай гэдэг үндсээс
цагайч, цагайчлах гэсэн үгс үүсэлтэй гэдэг нь хөдөлшгүй болж байна.
Цагаан идээ гэдэг нь идээний зүс биш цагийн идээ гэсэн утга. Зөвхөн зун цагт
гарч, намар цагт дуусдаг идээ. Цагаан нь анхнаасаа өнгө биш цаг хугацаа гэсэн
утгыг агуулж байжээ. Өнгө дагахаар хонины ээзгий улаан, бяслаг шар, ааруул бор,
нэрмэл архи хар (хар ус, хар архи гээн өгүүлнэ), шар тос гэх мэтээр цагаан өнгө
ороогүй идээ дийлэнх нь байна. Цагаан (цагийн) идээний гол түүхий эд нь сүү.
Мал аж ахуйтны сэтгэхүйгээр сүүн идээ гэх байсан. Уг идээний гол мөн чанар нь
жилийн дөрвөн улиралд гардаггүй тул цагийн идээ буюу цагаан идээ гээн
нэрийджээ.
Тэгэхээр Цагаан сар нь цагаан идээний баяр
биш цаг оны баяр болохыг дээрх баримтууд хөдөлгөөнгүй батална гэж судлаач С.Сэргэлэн (Сэргэлэн Интернэйшнл Экспедишн ТББ) эх сурвалжуудаар баримт болгон өгүүллээ. Тэрээр мөн Цаг оны баяр хамгийн гол нь Төрийн зан үйлийн баяр болохыг онцлоод аливаа нэг баярыг ямар үед хийдэг байсныг ч эх сурвалжуудад тэмдэглэсэн байгааг тодотгож байв.