"Монгол Даатгал", "Дархан Нэхий"-ийн ханш өндөр өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-02-06 18:05:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 2 дугаар сарын 6-нд I, II, III ангиллын 42 ХК-ийн 62.543.102 төгрөгийн үнийн дүн бүхий 351.546 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 14 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 16 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 12 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Монгол Даатгал" (CHE+15.00%) болон "Дархан Нэхий" ХК (NEH+14.99%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Сор" (SOR-15.00%) болон "Стандарт Ноос" ХК (ALI-14.29%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 1.27 хувиар буурч 18740.9 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.672.841.147.562.69 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


Связанные новости