БНАСАУ-ыг цөмийн хэлэлцээгээ үргэжлүүлнэ хэмээн найдаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-02-06 15:36:50

ВАШИНГТОН. /Fox News/. БНАСАУ цөмийн хэлэлцээгээ үргэлжлүүлнэ хэмээн найдаж байна гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О'Брайен лхагва гарагт гадаадын Элчин сайдын яамдын төлөөлөгчидтэй уулзах үеэрээ мэдэгджээ.


“Вашингтоны засаг захиргаа БНАСАУ-ын цөмийн асуудлыг зохицуулах чиглэлд дипломат хүчин чармайлтаа үргэлжлүүлэх бөгөөд тус улсын эрх баригчдыг цөмийн хэлэлцээгээ үргэлжлүүлнэ хэмээн найдаж байна” гэж Р.О'Брайен хэлжээ. Мөн тэрбээр БНАСАУ-ыг цөмийн хэлэлцээнд эргэн оруулах шахалт үзүүлэхэд Хятадын туслалцаа шаардлагатай гэж нэмж хэлсэн байна.


АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг зөрчсөн үйлдлүүдээ зогсоохыг Хятад улсад хандан уриалаад, мөн тус улс БНАСАУ-ын ажилчдыг нутаг буцаах хэрэгтэй хэмээн хэлжээ. Мөн Р.О'Брайен Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах шаардлагaтай байгааг онцолжээ. 

Связанные новости