Сирийн цогцолбор Израилын цохилтыг няцаажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ДАМАСК. /SANA/. Сирийн агаарын
довтолгооноос эсэргүүцэн хамгаалах хэрэгслүүд Дамаскт өгсөн агаарын цохилтыг
няцаажээ.
Тодруулбал,
Сирийн нийслэл Дамаск хотын баруун хэсэгт Израилын зүгээс өгсөн цохилтыг
няцаасан байна. Цохилт өгсний улмаас хүн бэртэж гэмтээгүй байна.
Сири, Израил нь
хоорондоо дипломат харилцаа тогтоогоогүй бөгөөд хоёр улс байгуулагдсан цагаасаа
хойш дайны байдалтай байгаа юм. Тухайлбал, Голаны өндөрлөгийн статустай
холбоотойгоор хоёр улс олон жилийн туршид нутаг дэвсгэрийн
зөрчилдөөнтэй байгаа юм.