Барилгын салбарт төрийн зарим чиг үүргийг ТББ-ууд гүйцэтгэхээр болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-02-05 09:00:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БХБ-ын сайдын тушаалаар төрийн зарим чиг үүргийг ТББ-уудад 3 жилийн хугацаатай гэрээгээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэлээ. Үүнд:

  • Барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох ажлыг “Монголын Барилгачдын нэгдсэн холбоо” болон түншлэгч 12 ТББ-д,
  • Барилгын материалын үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг “Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо”-нд,  
  • Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг “Монголын барилгын үндэсний ассоциац” болон түншлэгч 7 ТББ-аар үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхээр боллоо. 


Үүний дагуу БХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн “Монголын Барилгачдын нэгдсэн холбоо” ТББ-ын ерөнхийлөгч М.Батбаатар, “Монголын Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын тэргүүн М.Түмэнжаргал , “Монголын Барилгын үндэсний ассоциаци” ТББ-ын дэд ерөнхийлөгч Б.Нэмэхбаатар нар өчигдөр гэрээнд гарын үсэг зурав. 


Связанные новости