"Монгол Даатгал", "Монос Хүнс"-ийн ханш их өсөлттэй байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 2 дугаар сарын 4-нд I, II, III ангиллын 18 ХК-ийн 34.615.082 төгрөгийн үнийн дүн бүхий 502.310 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 9 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 7 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Монгол Даатгал" (CHE+15.00%) болон "Монос Хүнс" ХК (MFC+4.54%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хай Би Ойл" (HBO-14.29%) болон "Махимпекс" ХК (MMX-9.56%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.53 хувиар өсөж 18824.32 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.670.205.699.414.52 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.