Үнэт металлын худалдан авалт 5 дахин нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-02-03 16:35:43
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк өнгөрсөн сард 3,558 кг үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үеийн 597 кг-аас 2,960 кг-аар их буюу 5 дахин өссөн үзүүлэлт юм.


Нийт худалдан авсан үнэт металлын 1,747 кг нь цагаан мөнгө, 1,810 кг нь алт байсан бөгөөд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 61 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 72 кг үнэт металлыг худалдаж авсан байна.


Өнгөрсөн сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 137,211.81 төгрөг байв.

Связанные новости