"УБ-БҮК", "Махимпекс"-ийн ханш өндөр өсөлттэй байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, нэгдүгээр сарын 22-нд I, II, III ангиллын 27 ХК-ийн 772.270.735 төгрөгийн үнийн дүн бүхий 1.3 сая ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "УБ-БҮК" (BUK +15.00%) болон "Махимпекс" ХК (MMX +4.08%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөх ган" (HGN -9.09%) болон "Ариг гал" ХК (EER -6.37%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.14 хувиар буурч 19090.36 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.675.358.551.807.56 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.