"УИД", "Инвескор ББСБ"-ын хувьцааны ханш өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, нэгдүгээр сарын 9-нд I, II, III ангиллын 18 ХК-ийн 83.9 сая төгрөгийн үнийн дүн бүхий 832.485 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 7 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 9 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тотвортой байлаа.
Энэ өдөр "Улсын их дэлгүүр" (UID10.0%) болон "Инвескор ББСБ" ХК (INV+3.79%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бүтээлч үйлс (BLC-9.02%) болон "Айтүүлс ХК (ITLS-1.56%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.04 хувиар өсөж, 19243.64 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.669.101.293.499 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.