Си Жиньпиний дипломат ажиллагааны тухай ном гарчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны Ерөнхий
нарийн бичгийн дарга Си Жиньпиний дипломат ажиллагааны талаарх илтгэлүүдийн
эмхэтгэлийг Төв намын Утга зохиолын хэвлэлийн газарт хэвлэн нийтэлжээ.
Уг номонд БНХАУ-ын даргын 2012 оны 12 дугаар сараас 2019 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд тавьсан илтгэл, өгүүлэл, баярын захидал болон бусад бичиг баримт зэрэг 190 гаруй бичвэр багтсан байна.
Тэдгээр баримт бичгийг хүн төрөлхтөний төлөөх хамтын ирээдүй, “Бүс ба Зам”-ын бүтээн байгуулалт, дэлхийн засаглалын системийн шинэчлэлт зэрэг асуудлыг хамарсан 10 сэдэвт хуваажээ. Коммунист намын түүхийн хүрээлэн болон Төв хорооны Уран зохиолын газрын эмхэтгэсэн уг номыг Хятадын хаанаас ч авах боломжтой аж.
Связанные новости

В Бурятском государственном университете официально открыт Центр монгольского языка и культуры
5 дня

Посол Канады в Монголии выразила готовность расширить сотрудничество в горнодобывающей отрасли
5 дня