Пуужингийн туршилт явуулбал хариу арга хэмжээ авахаа мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК. /TASS/. БНАСАУ
тив алгасагч баллистик пуужингийн туршилт явуулбал АНУ хариу арга хэмжээ авахад
бэлэн байна хэмээн АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын туслах Роберт
О'Брайен мэдэгджээ.
БНАСАУ-ын эрх баригчид пуужингийн туршилт явуулбал АНУ ямар хариу үйлдэл үзүүлэх вэ хэмээх асуултад Роберт О'Брайен хариулахдаа “бидэнд олон тооны төхөөрөмж байга бөгөөд шаардлагатай үед бид үүнийг ашиглана. БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун ийм замаар явбал бидний урам ихэд хугарах бөгөөд сэтгэл хангалуун бус байгаагаа батлан харуулах болно” хэмээн онцлон тэмдэглэжээ.
БНАСАУ-д алсын зайн тусгалтай пуужин харваж болзошгүй байгаа шинж тэмдэг ажиглагдсан тухай АНУ-ын Агаарын цэргийн хүчний командлагч Чарльз Браун өмнө нь мэдэгдсэн байна.