ӨНӨӨДӨР: “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй нийгмийн орчинг бүрдүүлцгээе” өдөрлөг болно

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2019-12-30 07:32:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 12 дугаар сарын 30-нд болох үйл явдлын тойм:

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Зон олны намаас сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаар мэдээлнэ.

11.00 цагт “Пума Империал” зочид буудалд Тавантолгой-Гашуунсухайтын нүүрс тээврийн салбарын “Тээвэрчдийн хүндэтгэл” хүлээсэн байгууллага, хамт олныг шалгаруулах ёслол болно.

11.00 цагт Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй нийгмийн орчинг бүрдүүлцгээе” өдөрлөг болно.

12.30 цагт “Интерном” номын их дэлгүүрт www.factcheck.mn цахим хуудасны нээлт болно. Утас: 70091199, 99089370

14.00 цагт ЭМЯ-нд эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, эмнэлгийн ажилчдад Төрийн дээд одон, медаль гардуулах ёслол болно. Утас: 99179899, 86885060

17.00 цагт “Чингис” зочид буудалд “Web Awards-2019” цахим салбарын тэргүүн наадам болно.

Связанные новости