БНХАУ АНУ-д хүрэх чадалтай пуужин туршжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-12-26 09:48:05

КИЕВ. /Ukrinform/. БНХАУ АНУ-ын аль цэгт буй байдаа тусах чадалтай “JL-3” ангиллын шинэ баллистик пуужинг шумбагч онгоцноос харвах туршилт явуулсан тухай “The Washington Post” сонин Пентагон дахь эх сурвалжуудынхаа мэдээллээс иш татан уламжлав.


Туршилтыг 12 дугаар сарын 22-нд Хятадын хойд эргийн Бохайн буланд явуулсан байна. БНАСАУ алсын зайн тусгалтай ийм пуужин туршиж магадгүй байгаад Америкийн тагнуулынхан бэлэн байдалд байна гэж хэвлэлүүд мэдээлсний дараахан БНХАУ-ын цэргийнхэн пуужин туршжээ. Баруун чиглэлд ниссэн пуужингийн нислэгийг Америкийн хиймэл дагуулуудаар ажиглажээ. Туршилтын талаар одоогоор үүнээс өөр мэдээлэл байхгүй байна. 


АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний чөлөөндөө гарсан ахмад Жеймс Фанеллийн үзэж буйгаар, энэхүү туршилт нь АНУ-ыг “цөмийн сүрдүүлэг дор байлгах” гэсэн Бээжингийн санаархлыг харуулж байна.


“The Washington Times” сонинд мэдээлснээр, сүүлийн хоёр жилийн хугацаанд “JL-3” ангиллын пуужингийн туршилтыг дөрөв дэх удаагаа явуулсан нь энэ аж.

Связанные новости