Хөвсгөл нуур баринтаглажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл нуурын мөс өнгөрсөн 7 хоногийн пүрэв гаригаас эхлэн барьцалдан бүрэн хөлдөж баринтагласан гэдгийг нутгийн иргэд хэлж байна.
Гэхдээ мөс гүйцэд хөлдөх болоогүй тул ард
иргэдийг зорчихгүй байхыг Хатгал тосгоны Захирагч Б.Ганбаатар анхааруулж байв. Хөвсгөл нуур нь ихэвчлэн өвлийн эхэн сарын шинийн 15-нд баринтагладаг боловч
энэ жил цаг агаар тогтуун дулаан байгаагаас энэ жил 10 гаруй хоногийн дараа
хөлджээ. Нуурын мөс өвлийн дунд сард 70-80 см орчим зузаантай хөлддөг бөгөөд
120-150 см орчим зузаантай болох үед хангалттай хөлдсөн гэж үзэж Мөсний баяр
зохион байгуулдаг ажээ.
Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
6 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
6 дня
Ulaanbaatar