Таеквондогийн шилдэг тамирчид Шанхай хотод болох “BUDA-TOP”-д оролцоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн ИТХ-ын даргын нэрэмжит таеквондогийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.
Уг тэмцээнийг “Жаргалант таеквондогийн сургалтын төв" ТББ санаачилсан бөгөөд төвийн Хүндэт ерөнхийлөгчөөр ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва сонгогдсон юм.
Тэмцээнд Дархан-Уул, Булган, Орхон аймгийн 100 гаруй тамирчин ганцаарчилсан болон 3x3
багийн тулааны төрөлд хурд хүч, авахаалж самбаагаа сорилоо.
Тэмцээний
нийт дүнгээр “Жаргалант таеквондогийн сургалтын төв”-ийн баг тэргүүн байрт, Дархан-Уул аймгийн баг тамирчид хоёрдугаар
байрт, Булган аймгийн баг тамирчид гуравдугаар байрт шалгарлаа. “Шилдэг
тамирчин”-аар Жаргалант сумын тамирчин С.Анударь,
З.Лут-Очир, Булган аймгийн тамирчин Б.Сумьяабазар, Дархан-Уул аймгийн тамирчин Б.Азжаргал
нар шалгарчээ.
Уг тэмцээн ирэх оны нэгдүгээр сард БНХАУ-ын Шанхай хотод болох “BUDA-TOP” таеквондогийн олон улсын
тэмцээнд оролцох тамирчидыг сонгон шалгаруулж байгаагаараа онцлог юм. Иймд олон улсын тэмцээнд оролцох шилдэг 15
тамирчны зардлын 50 хувийг “Жаргалант
таеквондогийн сургалтын төв” төлөхөөр болжээ.
Связанные новости
Ulaanbaatar