"Агротехимпекс", "Материалимпекс"-ийн хувьцааны ханш өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 11 дүгээр сарын
28-нд I, II, III ангиллын 40 ХК-ийн 74.6 сая төгрөгийн үнийн дүн
бүхий 438.270 ширхэг хувьцаа арилжив.
Үүнээс
17 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 8
компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Агротехимпекс" (ATI+13.93%)
болон "Материалимпекс" ХК (MIE+13.33%)-ийн хувьцааны ханш хамгийн
өндөр өсөлттэй байв. Харин "Сор" (SOR-15.00%) болон
"Монинжбар" ХК (MIB-11.44%)-ийн хувьцаа хамгийн их
уналттай байлаа.
"TOP 20" индекс 1.21 хувиар өсч
18670.93 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.526.682.734.225.12 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.