“Японд бүтээгдэхүүнээ экспортлох боломж” уулзалт сургалт болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Япон улсад бүтээгдэхүүнээ экспортлох боломж” сэдэвт уулзалт сургалт МҮХАҮТ-д яг одоо болж байна.
Тус уулзалт сургалт нь
ирэх оны 3 дугаар сард Японы Чиба хотод болох хүнсний бүтээгдэхүүний олон улсын
хамгийн том үзэсгэлэн “FoodEx Japan 2020”-д манай улсаас оролцох компани, ААН-ийнхэнд зориулж байна.
Япон улсын
Гадаад худалдааг дэмжих байгууллага (JETRO), Монгол-Японы төвийн Бизнесийн хамтын ажиллагааг
хөгжүүлэх төслөөс МҮХАҮТ-тай хамтран жил бүр Япон улсад зохион байгуулагддаг “FoodEx
Japan 2020”-д Монголын ААН-үүдийн
бараа бүтээгдэхүүнийг Япон улсын зах зээлд сурталчлан таниулах, нэвтрэх
боломжийг нээх чиглэлд дэмжин ажилладаг юм.
45 дахь удаагийн “FoodEx Japan 2020” үзэсгэлэн 2020 оны
3-р сарын 10-13-нд болох юм.
Үзэсгэлэнгийн үеэр Чиба хотноо үйлдвэрлэл, худалдааны
компаниудын үйл ажиллагаатай танилцах аялал зэрэг олон үйл ажиллагаа хүлээж
байна.