Монголын анхны ШТС дахь олон улсын конвенинс дэлгүүр нээгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-11-25 12:29:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний гол импортлогчийн нэг “Магнай Трейд” ХХК олон улсын дэлгүүрийн сүлжээ “Сircle K” компанитай хамтран Монголын анхны конвиненс дэлгүүр нээгээд удаагүй байна.

Энэ нь ШТС-аас чанартай шатахуунаа авах зуур тав тухтай орчинд, Америк үрээр хийсэн кофе, халуун хоол, 5000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, бусад хэрэгцээт зүйлс болон автомашиндаа шаардлагатай тос тосолгооны материалыг нэг дороос 24 цагийн турш авах боломжтой, цаг хэмнэсэн, олон улсын стандартад нийцсэн, олон талын давуу талтай үйлчилгээ юм.  


Канад улсаас гаралтай, Монголын хамгийн анхны конвиненс сүлжээг хариуцан ажиллаж буй Сиркл Чэйн болон газрын тосны бүтээгдэхүүний гол нийлүүлэгч, тэргүүлэгч болох “Магнай Трейд” компаниуд ийнхүү анх удаа Монголд олон улсын жишиг шатахуун түгээх станц, конвенинс дэлгүүрийн хосолсон төслийн стратегийн түншлэлийн гэрээг хэрэгжүүлэн ажиллаж байна. ШТС дээр үйлчилгээ үзүүлэх олон улсын “Сircle K” сүлжээний анхны салбар дэлгүүрийг Да Хүрээ захын урд байрладаг МТ ШТС-д нээгээд байгаа юм.

Үйлчилгээг улам ойртуулж, хэрэглэгчдэд таатай болгохын төлөө үндэсний компаниуд ийнхүү нэгдэн ажиллаж байна. 

Цаашид хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хот дахь “Магнай Трейд” ХХК-ийн нийт ШТС “Сircle K” сүлжээ дэлгүүртэй болж, хэрэглэгчдэд олон улсын стандартад нийцсэн цогц үйлчилгээг хүргэж ажиллана гэдгийг хоёр тал мэдэгдэж байна.

 

Связанные новости