Вьетнам ховор уран зургууд хүлээн авчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ХАНОЙ. /VNA/. Японы таван ховор уран зургийг тус улсын уран зураг цуглуулагч Ито Тихиро Вьетнамын Хо Ши Мин хотод оршдог Вьетнамын түүхийн музейд бэлэглэжээ. Эдгээр бүтээлийг 18, 19-р зууны үед туурвижээ.
Японы энэ үеийн урлаг арга техник, материалын харилцаа солилцоог өрнөдийн орнуудтай явуулж байсныг батлан харуулдаг бөгөөд уламжлалт болон орчин үеийн элементүүдийг хослуулсан үнэт бүтээлүүд энэ үед төрсөн байна.
Вьетнамын түүхийн музейд бэлэглэсэн зургуудийг босоо шугамын арга ашиглан зурсан бөгөөд Японы соёл уламжлалыг голчлон харуулсан бүтээлүүд байжээ.