АНУ-ын Конгресс Туркийн эсрэг хориг арга хэмжээг сайшаан дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-30 10:29:11

ВАШИНГТОН. /TASS/. Туркийн эрх баригчдын Сирийн зүүн хойд нутагт цэргийн ажиллагаа явуулсан болон Оросын С-400 зенитийн пуужингийн системийг худалдан авсантай нь холбогдуулан АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим Турк болон тус улсын санхүүгийн салбарын эсрэг авах багц хориг арга хэмжээг сайшаан дэмжжээ.


PACT Act” нэртэй энэхүү санаачилга нь Protect Against Conflict by Turkey Act буюу Туркийн сөргөлдөөнөөс хамгаалах тухай хууль гэсэн үгний товчлол аж.


Энэ санаачилга нь Сирид цэргийн ажиллагаа явуулахад холбогдох этгээдүүд, тухайлбал Туркийн Үндэсний Батлан хамгаалахын сайд Хулуси Акарын эсрэг хязгаарлалтын арга хэмжээ авахыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт үүрэг болгож байгаа аж.  Түүнчлэн “CAATSA” буюу “Хориг арга хэмжээг авч хэрэгжүүлэх замаар Америкийн дайснуудыг сөрөн зогсох тухай хуулийн хүрээнд Туркийн эрх баригчид С-400 системийг худалдан авсантай холбогдуулан хязгаарлалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай аж. Хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхимын гадаад хэргийн асуудал эрхэлсэн хорооны дарга Элиот Энгел гаргажээ.  

Связанные новости