Төрийн албан хаагчдад олгож буй чөлөөг бүрэн эдлэхийг зөвлөж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО. /Kyodo/. Гэр бүлд нь шинээр хүүхэд мэндэлсэн тохиолдолд дор хаяж
нэг сарын хугацаатай чөлөө авахыг Японы эрх баригчид эрэгтэй төрийн албан
хаагчиддаа санал болгох бодолтой байна. Зохих
тогтоолыг Японы Ерөнхий сайд Шинзо Абэ тэргүүтэй засгийн газар баталжээ. Энэ талаарх шийдвэрийг ойрын хугацаанд албан ёсоор зарлах аж.
Хүүхдийг гурван нас хүртэл нь чөлөө олгохыг Японы Засгийн газар бүх төрийн
албан хаагчдад зөвшөөрч байгаа хэдий ч амралт авах эрхтэй эрчүүдийн дийлэнх нь
хэдхэн долоо хоногоос илүү хугацаанд чөлөөгөө эдэлдэггүй аж. Түүнчлэн Япон
улсад гэр бүлд нь хүүхэд мэндэлсэн тохиолдолд бүх эрчүүд чөлөө авах эрхтэй
байдаг хэдий ч тэдний дийлэнх олонх нь ажлын хамт олны зүгээс шүүмжлэлд
өртөгдөхөөс болгоомжилж, ийм алхмыг сонгохоос санаа нь зовнидог аж.