Тариаланчдад 2 жилийн хугацаатай 12.5 хувийн хүүтэй зээл олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГГазар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд 2 жилийн хугацаатай зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгохоор боллоо.
Өнөөдөр Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах” богино хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Төрийн банк, ХААН банк, Голомт банктай хамтын ажиллагааны гэрээг байгуулав.
“Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах” богино хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас гаргах шийдвэр гарсан.
Хөгжлийн банкнаас эхний ээлжинд энэ оны хаврын тариалалтад зориулан 50 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг гаргаж, тариаланчдад 2 жилийн хугацаатай 12.5 хувийн хүүтэй зээл олгох бөгөөд Төрийн болон бусад арилжааны банкуудаар дамжуулан олгох юм.
Б.Заяа