БНАСАУ-ын туршилтын талаар хаалттай уулзалт хийх хүсэлт гаргажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /Yonhap/. БНАСАУ шумбагч онгоцноос баллистик пуужин туршсан гэгдэж буй асуудлын талаар НҮБ-ын
Аюулгүйн Зөвлөлийн хаалттай уулзалт хийх хүсэлтийг Их Британи, Франц, Герман пүрэв
гарагт гаргасан байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, уг уулзалтыг
баасан гарагт хийх хүсэлт гаргасан боловч ирэх долоо хоногт зохион байгуулж
магадгүй байгаа ажээ.
Лхагва гарагт
БНАСАУ баллистик пуужингийн туршилт явуулсан юм. Пёньяны засаг захиргаа энэ
талаар мэдэгдэхдээ, шумбагч онгоцноос баллистик пуужин харвах туршилтыг
явуулсан гэжээ.
Шумбагч онгоцноос
пуужин харвахыг газраас пуужин харвахтай харьцуулвал илрүүлэхэд илүү хүндрэлтэй
байдаг тул АНУ болон тус улсын холбоотнуудын санаа зовниход хүрсэн байна.
Аюулгүйн Зөвлөлийн
тогтоолоор БНАСАУ-ыг баллистик пуужин туршихыг хориглож, цөмийн зэвсэг болон
баллистик пуужингийн хөтөлбөрийн хөгжүүлэлтийг зогсоох зорилгоор Пёньяны эсрэг эдийн
засгийн хатуу хориг арга хэмжээ авсан юм. Гэсэн хэдий ч БНАСАУ өнгөрсөн тавдугаар сараас хойш баллистик пуужингийн хэд хэдэн туршилт явуулжээ.