Абэ Шинзо БНАСАУ-ын туршилтыг зэмлэн буруушаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-10-02 09:44:02

ТОКИО. /Reuters/. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо БНАСАУ-ын лхагва гарагт явуулсан баллистик пуужингийн туршилтыг зэмлэн буруушаасан байна.


Пёньян өнөө өглөө хоёр баллистик пуужин харвасан нь НҮБ-ын тогтоолуудыг зөрчсөн хэмээн Абэ Шинзо сэтгүүлчдэд мэдээлжээ.


БНАСАУ ирэх амралтын өдрөөр АНУ-тай ажлын түвшний хэлэлцээ хийнэ хэмээн мэдэгдсэнээс нэг хоногийн дараа дээрх туршилтыг явуулсан байна. 

Связанные новости