Үл мэдэгдэх нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-10-02 11:40:27
Yesukheitumur Tumurbaatar

АНКАРА. /Anadolu/. Манай улсын агаарын хилийг хэд хэдэн удаа зөрчсөн үл мэдэгдэх нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг сөнөөгч онгоцнууд Сирийн хилийн ойролцоо сөнөөсөн гэж Туркийн Батлан хамгаалах яамнаас мэдэгджээ.


Аль улсынх болох нь хараахан тогтоогдоогүй байгаа нисгэгчгүй нисэх төхөөрөмж Сирийн хойд хилийн ойролцоох Туркийн агаарын хилийг зургаан удаа зөрчсөн гэж тус яамны мэдэгдэлд дурдсан байна.


Туркийн өмнөд нутгийн Адана хотод байрлах "Авиабаза" агаарын цэргийн баазын "F-16" онгоцнууд уг төхөөрөмжийг сөнөөжээ. Сөнөсөн нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн үлдэгдлийг Килис хот дахь баазын ойролцоогоос олжээ.

Связанные новости