Панмүнжомын аяллыг түр хугацаагаар зогсоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
СӨҮЛ. /Yonhap/. Хоёр Солонгосын хилийн Панмүнжом тосгоноор хийх иргэдийн аяллыг түр хугацаагаар зогсоосон талаар БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яам мягмар гарагт мэдээлжээ.
Африкийн гахайн мялзан өвчний тархалтыг зогсоох чиглэлд хүчин чармайлт гаргаж буйтай холбогдуулан уг шийдвэрийг гаргасан байна.
БНСУ-д өнгөрсөн есдүгээр сарын дунд үеэс хойш гахайн
мялзан өвчний 9 тохиолдол бүртгэгдсэнээс дийлэнх нь хоёр Солонгосын
хил орчмын бүсэд бүртгэгджээ.
Өнгөрсөн тавдугаар
сард БНАСАУ-ын хойд нутагт буюу БНХАУ-тай хил залгаа оршдог мужид гахайн мялзан өвчин гарсан талаар олон
нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан юм.
БНСУ-ын
зөвшөөрлийн дагуу Панмүнжом тосгоны өмнөд хэсгээр өдөр тутам олон зуун иргэн
болон гадаадын жуулчин зочилдог байна.