Хүнд суртал, авлигын судалгааны аргачлалыг хэлэлцлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бизнесийн орчин дахь
хүнд суртал, авлигын үнэлгээний судалгааны аргачлал, үр дүнг ашиглах тухай уулзалт
хэлэлцүүлэг өнөөдөр МҮХАҮТ-д
боллоо.
Хэлэлцүүлгийг МҮХАҮТ, АТГ, Азийн сан хамтран зохион
байгуулж, бизнесийн орчинтой холбогдох авлига, хүнд суртлын байдлыг хэрхэн
үнэлж дүгнэх, судалж тодорхойлох талаар санал солилцов. Хэлэлцүүлгийн үеэр МҮХАҮТ-аас жил бүр явуулдаг
Хүнд суртлын индексийн судалгааг цаашид цахим хэлбэрээр явуулах болсноо
мэдэгдлээ. Үүний дагуу хүнд
суртлын индекс судалгааг авч мэдээлэх веб хуудас нээж буйг МҮХАҮТ-ын Бодлого
стратегийн газрын дарга Ж.Оюунчимэг танилцууллаа.
АТГ-ын судалгаа
шинжилгээний аргачлалыг тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх
хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуш, Бизнес эрхлэлтийн орчин
дахь авлигын нөхцөл байдлын аргачлалыг Азийн сангийн Төрийн албанд сайн
засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх төслийн менежер А.Баянмөнх нар тус тус
танилцуулав.
Б.Болд