Индонезод 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-26 13:42:47
Yesukheitumur Tumurbaatar

ЖАКАРТА. /NHK/. Индонезод пүрэв гаргийн өглөөний 06:46-д 6.8 магнитудын газар хөдлөлт болсон гэж тус улсын цаг уурын байгууллагаас мэдээлжээ.


Тус байгууллагын тооцоолсноор, газар хөдлөлт Сулавеси арлуудаас зүүн зүгт Серамын арлуудын ойролцоо 10 километрийн гүнд болсон байна.


Газар хөдлөлтийн улмаас цунамийн аюул нүүрлээгүй болохыг албаныхан мэдэгджээ.

Связанные новости